Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа.
Учир нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг боловсруулах ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалыг нарийвчлан тодорхойлох үүргийг дэд ажлын хэсэгт өгсөн.
Энэхүү нарийвчилсан тодорхойлолт хараахан бэлэн болоогүй учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч өгнө үү” гэсэн санал гаргасан байна. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэнээр хуулийн төсөл ийнхүү хойшлов.