31 жилийн турш олон улсад эрэн сурвалжлагдсан Италийн зохион байгуулалттай гэмт хэргийн толгойлогчийг баривчилсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Түүнийг 20 гаруй аллагын хэрэгт буруутагн яллах юм байна.
Италийн Неаполь хотод байршилтай “Камморра” мафийн бүлэглэлийн толгойлойгч Паскуаль Скоттиг өчигдөр Бразилийн Ресайф хотоос баривчилсан байна. Хэрэгтнийг баривчлах ажиллагааг Неаполь хотын цагдаа нар орон нутгийнхан болон Интерполынхонтой хамтарч гүйцэтгэсэн байна.
Бразилийн Цагдаагийн газрын мэдээлснээр түүнийг мөн эсэхийг хурууны хээгээр нь баталгаажуулсан гэжээ. Паскуаль Скоттиг хэдэн өдрийн дараа Италийн холбогдох албаныханд шилжүүлэхээр бэлдэж байгаа аж.
Тэрээр 1984 онд цагдаа нартай буудалцсаны дараа баривчлагдаж, шарх авсны улмаас Италийн эмнэлэгт хэвтэж байгаад оргосон байна.
Паскуаль Скоттиг сүрдүүлэг, аллага, галт зэвсгийн зөрчил зэрэг олон гэмт хэргүүдийг 1980-1983 онд үйлдсэн хэмээн буруутгадаг. Олон арван хүний амийг хөнөөсөн толгойлогчийг зугтсаны дараа түүнд бүх насаар хорих ял оноосон бөгөөд 1991 оноос хойш олон улсад эрэн сурвалжилж байжээ.
56 настай толгойлогч Италид Франциско де Камтро Висконти гэсэн хуурамч нэр ашиглаж байсан гэв. Түүнийг 12, 13 настай хоёр хүүхдээ сургуульд хүргэж өгөх үед нь баривчилсан байна.
Г.Үжин