Дэлхийн хоёрдугаар дайн, чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдад эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг гардуулах ёслолын ажиллагаа Өмнөговь аймагт болжээ.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.В.Аникин нар оролцож, ахмад дайчдад баярын мэнд хүргэж, шагналыг гардуулан өгсөн байна.
Ахмад дайчдаас Б.Хүү, С.Яринпил, Г.Сүхбаатар нар өөрийн биеэр ирж шагналаа гардан авсан бол бусад ахмад дайчдын төрөл төрөгсөд шагналыг гардан авчээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)