Иракын Засгийн газрын болон түүнийг дэмжигч хүчнүүд “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийг тус улсын Анбар мужаас хөөн зайлуулах ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Энэхүү мэдээллийг ажиллагаанд нэгдсэн шиа цэргүүдийн бүлэглэл “Алдарт хөдөлгөөн”-ий хэвлэлийн төлөөлөгч хийжээ.
Иракын цэргүүд хэдэн долоо хоногийн өмнө ялагдал хүлээснээр Рамади хотыг исламын хэт даврагчдын гарт алдсан юм. Өчигдөр засгийн газрын цэргүүд Рамади хотын өмнөд болон баруун хэсгүүдэд дайралт өгсөн бөгөөд хотод хүрэх зэвсэгт бүлэглэлийн хангамжийн замыг таслахыг оролджээ.
Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр засгийн газар болон “Алдарт хөдөлгөөн”-ий цэргүүд Салахуддин аймгийн өмнөд хэсгээс хөдөлж, Рамади хот дахь Исламын улсын цэргүүдийг тусгаарлах зорилготой аж. Энэ бол томоохон төлөвлөгөөний зөвхөн эхний үсэг нь хэмээн төлөөлөгч ярьсан байна.
Энэхүү довтолгоог АНУ дэмжиж байгааг тус улсын Дэд Ерөнхийлөгч Жой байден тэмдэглэжээ.
Хэрвээ Рамади хотод хэрэх хангамжийн замыг тасалж чадвал Анбарыг эргүүлэн авахад ихээхэн түлхэц болох аж.
Г.Үжин