Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 8945 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.
Үүнээс нийслэлийн СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Мөн 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус тогтоогдсон байна.
Харин улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын хувь 87 хувьтай байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлэв.
Сэтгэгдэл (1)