Монголын засгийн газрын төлөөлөл болон Рио Тинто группийнхэн “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан билээ. Тэввэл Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, боломжийн талаар мэдээлэл өглөө.
Уул уурхайн сайд Р.Жигжид “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой” гэдгийг онцоллоо. Түүний хэлснээр далд уурхайг ашиглалтад оруулахад 7 жил шаардах бөгөөд улсад орж ирэх хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ 20 тэрбум ам.доллар давна хэмээн ярилаа.
Яамны зүгээс Оюутолгой төслийн зардал болон Монголд орж ирэх ашгийн талаар өгсөн мэдээллийг хүргэе.
1. Хөрөнгө оруулалтын зардал
- Эхний нэг дэх жилд 400 сая ам.доллар
- Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
- Гурав дахь жилд 1.1 тэрбум ам.доллар
- Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар
- Тав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
- Зургаа дахь жилд 1 тэрбум ам.доллар
- Долоо дахь жилд 0.6 тэрбум ам.доллар
Нийт 6.8 тэрбум ам.доллар.
2. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал
- Нэг дэх жилд 300 сая ам.доллар
- Хоёр дахь жилд 1.1 тэрбум ам.доллар
- Гурав дахь жилд 1 тэрбум ам.доллар
- Дөрөв дэх жилд 1.1 тэрбум ам.долллар
- Тав дахь жилд 0.7 тэрбум ам. доллар
- Зургаа дахь жилд 0.5 тэрбум ам.доллар
- Долоо дахь жилд 0.1 тэрбум ам.доллар
Нийт 4.7 тэрбум ам.доллар.
3. Монгол Улсад шууд зарцуулах хөрөнгө оруулалтын тухайд
Нэг дэх жилд 1.1 тэрбум ам.доллар
Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
Гурав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар
Тав дахь жилд 1.4 тэрбум ам.доллар
Зургаа дахь жилд 1.3 тэрбум ам.доллар
Долоо дахь жилд 1.3 тэрбум ам.доллар
Нийт 9 тэрбум ам.доллар.
Мөн “Хөрөнгө оруулагчдын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдаагүй байсан Оюутолгой төслийн нийт өгөөжийн 54 хувийг Монголын тал хүртэх асуудлыг баталгаажуулж, Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаа болон санхүүд Монголын тал хяналтыг тавих тогтолцоог бий болгож чадсан” хэмээн Р.Жигжид ярилаа. Түүнчлэн менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 3 хувь болгосон байна.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (11)