Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон шуугиант мэдээлэл хийлээ. Тэрээр даваа гарагт Их Британийн иргэншилгүй иргэдийг улсаа Европын холбоонд үлдээх эсэхийг шийдэх сонгуульд оролцуулахгүй хэмээн зарлалаа.
Тодруулбал, Лондон ажиллаж амьдарч байгаа франц иргэн зохион газруудад иргэншлийн бүргэл хийлгүүлсэн бол сонгууль оролцох эрхтэй аж. Харин ийм бүртгэлгүй бол Европын холбооны улсын иргэншилтэй ч тус сонгуульд санал өгөх эрхгүй аж.
Энэхүү мэдэгдэл нь Их Британид ихээхэн маргаан өрнүүлээд байна. Учир нь тус улсад ойролцоогоор 2.8 сая Британийн бус Европын холбооны орнуудын иргэд амьдардаг байна. Тиймээс асуудалд Английн нийгэм хуваагдаж байгаа юм.
Тэрээр өчигдөр парламентаар сонгуулийн санал хураалтын асуудлыг танилцуулахын өмнө энэхүү шалгуураа мэдээлсэн байна.
Дэвид Камерон өнгөрсөн сард ялалт байгуулснаас хойш Европын холбоог шинэчлэх асуудлыг ярих болсон билээ.
Г.Үжин