АНУ-ын Иллинойс мужид нэгэн хос зуу дахь ач, зээгээ өлгийдөн авсан байна. Нийгмийн сүлжээгээр ихээхэн алдаршиж буй эдгээр энэ гэр бүлийн тэргүүнийг Лер, эхнэрийг нь Рудь гэдэг байна.
Саяхан гэрлэлтийнхээ 59 жилийн ойг тэмдэглэсэн Зангерийнхэн өнгөрсөн сарын 8-ны өдөр шинэ ачаа өлгийдөн авснаар 100 дахь үр ачаа үзэж байгаа аж.
Хоёууд 12 хүүхэдтэй бөгөөд тэдний хамгийн ахмад нь 58, залуу нь 31 настай байна. Эцэг эхийнхээ адил хүүхдүүд нь ч мөн өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг учраас ач, зээ нарын тоо ийм олон болжээ.
“Бид зүгээр л тэдэнд бүгдэд нь хайртай. Тэд бүгдээрээ үнэт эрдэнэ” хэмээн Лео Зангер ярьсан байна.
Түүний хэлснээр гэр бүлийнхэн нь Шинэ жил, Улаан өндөг болон Талархлын баяраар халуун ам бүлээрээ цугладаг аж. Гэвч тэднийг багтаах том байшинтай айл байхгүй тул сүмийн танхмийг түрээсэлж хамт хооллон, ярилцдаг байна.
79 настай өвөө Лео гэр бүлийн цугларалтын үеэр хүүхдүүдийнхээ дунд олон тэмцээн уралдаан зохион байгуулах дуртай гэнэ.
Г.Үжин
Лео, Рудь нарын 12 хүүхэд.
100 ач, зээ нарын зарим нь.
Сэтгэгдэл (2)