Хэнтий аймгийн Прокурорын газраас Прокурорын байгууллагын 85 жилийн ой, Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Амьдралын зөв хэвшлийн төлөө алхам, алхмаар хамтдаа” сэдэвт аяныг 2015 оны 05 сарын 18-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт прокурор, ажилтнуудын дунд зохион байгуулжээ.
Тус аяны хүрээнд Эрүүл мэндийн газраас прокурор, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан үзлэг хийх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, ажлын байрны стресс тайлах дасгал зэргийг заасан ба “Зохистой зөв хооллолт” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.
Мөн прокурор ажилтнуудын бие бялдарын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох зорилгоор сорил авч, “Хөдөлгөөн эрүүл мэндийн гол тулгуур” сэдвийн дор Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албан хаагчдыг оролцуулан гар бөмбөг, сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохиосон байна.