АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний гишүүд өчигдөр мэдэгдэл гаргаж, намын бага хурлаа хуралдуулан, бодлого, дүрмээ шинэчлэхийг уриалжээ.
Тэд мэдэгдэлдээ, "Ардчилсан хувьсгалаас хойш даруй 25 жил өнгөрчээ. Ардчилсан нам нийгэм эдийн засгийн форумыг зоригтой хийж, хүний эрх, эрх чөлөө шударга ёсыг дээдэлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооход түүхэн үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Улс орноо удирдах удирдах түүхэн үүргийг олгосон. Гэтэл тэд 1996-2000 оны МАН-тай хамтран засаг барьсан гашуун туршлагаа давтан Засгийн газраа МАН-тай нийлэн огцруулж иргэд сонгогчдынхоо итгэлийг алдлаа. Бидэнд эв нэгдэл ус агаар мэт хэрэгтэй байна. Тэртээ 20 жилийн өмнө УИХ-д сууж байсан хариуцлагагүй нөхөд өнөөдөр ч УИХ-д алдаагаа давтсаар сууж байна. Манай намаас гарсан УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь бие, биенийхээ хийснийг үгүйсгэсээр байна. Давхар дээлтэй байхыг эсэргүүцэж байсан албан тушаалтан өөрөө сайд болчихоод дуугүй байхыг үзлээ. Мөн намынхаа буруу зөрүүг хэлсэн гишүүдээ ажлаас нь халж байна. АН үнэт зүйлээ алдаж, бодлогын алдаатай, хүний нөөц дутагдалтай байна. Иймээс АН хариуцлага шинэчлэлийг зоригтой хийх цаг болсон. Бидэнд эрх тэгш байдал, хүний нөөцийн шинэчлэл хэрэгтэй. Намын үндсэн дүрмээ хэрэгжүүлж чадахааргүй болтлоо фракцын бүлэглэлд автсан. Улс оронд эдийн засаг хүндэрч, намуудад итгэх ард түмний итгэл буурч байна. Гэтэл ирэх жилийн сонгууль дөхөж, бидэнд харицлагатай үе ирсэн. Иймээс АН-ын удирдлагууд, Үндэсний зөвлөлдөх хорооноос намын Их хурлаа зарлан хуралдуулахыг хүсэж байна" гэсэн байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (23)