Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 121 мянга 478 хүн хамарчээ. Үүнээс 3303 хүн буюу 2.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.2 хувиар буурчээ.
Нийт өвчлөгсдийн 85.4 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжид 1375 дуудлага ирсний 544 тохиолдол буюу 39.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.