Монголын залуучуудын холбооноос 2012 оны хоёрдугаар сараас эхлүүлсэн “Спирт үү, спорт уу” аяны нээлт зургадугаар сарын 6-нд болно.
Тус аяны хүрээнд “Залуу дугуйчин”, Nice bike клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээр сайн дурын байгууллагууд долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган болон дугуйтай аяллыг зохион байгуулж, залуусыг спортлог аянд нэгтгэж байна. Нийслэлийн “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан дугуйн парад зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.
Ирэх сарын 6-ны өдрийг нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэхийн зэрэгцээ “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн тэмцээн болон унадаг дугуйн парад болно. Тиймээс Монголын залуучуудын холбооноос “Спирт үү, спорт уу” аяныхаа нээлтийн ёслолыг зохион байгуулахаар болжээ.