УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын цэцийн 2015 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Уг асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин санал хэллээ.
Тэрбээр "Тавантолгойгоо хэзээ хэлэлцэх юм бэ даргаа. Сар илүү хугацаа өнгөрчихлөө. Хэзээ ч байгаагүй нэг ажлын хэсгийг байгуулчихсан. Тэр ажлын хэсэгт нь дандаа эсэргүүцэх бодолтой хүмүүс орчихсон. Тавантолгойгоо явуулмаар байна. Цаг алдсаар байтал хаврын чуулган завсарлалаа. Үүнийгээ шийдээгүй байж байтал наадам боллоо. УИХ-аар түргэн хэлэлцээд нэг тийш нь болгомоор байна. Болбол болно гээд болохгүй бол болохгүй гэсэн шийдвэрийг гаргах хэрэгтэй. Ажлын хэсгийг ахалж байгаа Л.Эрдэнэчимэг нь дахин тендер зарлана гэж мэдэгдэл хийгээд давхиад байдаг. Бид нарын өмнөөс хэвлэлээр мэдээлэл хийгээд байгаа. Бид энэ асуудлыг шийдэж чадахгүй болохоор хүссэн бүх энэ асуудал руу орж ирж байна. Янз бүрийн Төрийн бус байгууллагаас эхлээд уг асуудал руу ордоггүй хувь хүн гэж алга. Төрийн эрх барих дээд байгууллага нь ажлаа хийж чадахгүй байгаа учраас ингэж байна. Одоо уг асуудлыг шийдсэн ч хүчтэй явахгүй. Ийм байдал руу орно" гэв.
Түүний асуултад УИХ-ын дарга З.Энхболд хариулахдаа "Олон түмэн анхаарлаа хандуулж байгаа нь сайн зүйл. Нууцаар явж болохгүй. Ирэх долоо хоногт ажлын хэсэг нь хуралдаад саналаа оруулж ирээрэй. Та нууцаар явуулах гээд байх шиг байна" гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (5)