УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр Төрийн ордонд ээлжит бусаар хуралдлаа.
Тус бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, “Оюу толгой” төслийн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тус бүлгийн хуралдаан нилээн ширүүн уур, амьсгал дунд болсон бөгөөд гишүүдийн олонх нь уг баримт бичигт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн аж. Бүлгийн хуралдааны төгсгөлд “Оюу толгой” төслийн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөө холбоотой асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Мөн уг хуралдаанаас өөр нэг шийдвэр гарсан байна. Ингэхдээ уг төлөвлөгөөнд дүгнэлт хийх нь зүйтэй гэдэг дээр гишүүд нэгдсэн байна.
Сэтгэгдэл (1)