АНУ-ын Небраска муж улсад цаазаар авах ялыг халсан байна. Небраска олон жилийн турш цаазаар авах ялыг оноохыг хуулиндаа хориглосоор ирсэн юм.
Ялыг халахыг консервативчуудын холбоо ихээр дэмжсэн хэмээн “CNN” агентлаг мэдээлжээ. Тодруулбал, хууль тогтоох танхмийн 30 саналын 19 нь цаазаар авахыг халахыг дэмжсэн байна.
Цаазаар авах ялыг халснаар Небраска нь Вашингтон ДиСи болон уг ялаас татгалзсан бусад 18 оронтой муж улстай нэгдэж байгаа юм.
Албаныхны мэдээлснээр тус муж улсад 1997 онд гэмт хэрэгтнийг цахилгаан сандалд суулган цаазалснаас хойш ямар ч гэм буруутанд ийм ял оноогоогүй байна.
Небраска муж цаазаар авах ялаас татгалзаж буйг өөрөөр харах хэсэг ч байна. Энд зөвхөн хүний эрхийг хүндэтгээд зогсохгүй ялыг хэрэгжүүлэхдээ тарьдаг тариануудын хугацаа дууссан асуудлыг хөнджээ. Өөрөөр хэлбэл, тус муж улс 2013 оны 12 дугаар сард үхлийн тариануудын хугацаа дууссанаар ялыг хэрэгжүүлэхэд төвөгтэй болжээ.
Небраскийн өмнө хамгийн сүүлд 2013 онд Мэриланд цаазаар авах ялыг халсан билээ.
Г.Үжин