Өмнөговь аймгийн Прокурорын газраас Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын Өмнөговь аймаг дахь хяналтын улсын байцаагч, Гаалийн газрын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд хэрхэн нийцэж байгаа эсэхийг шалгажээ.
Ингэхдээ Гурвантэс сум дахь Шивээхүрэнгийн хилийн боомтод биечлэн очиж шалган, шалгалтаар илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар хамтарсан хурал хийж, “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.
Сургалтанд Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын Шивээхүрэн хилийн боомт дахь тасгийн хяналтын улсын байцаагч, Гаалийн газрын дарга, орлогч дарга, улсын байцаагч зэрэг нийт 35 хүн хамрагджээ.