Архангай аймгийн прокурорын газраас санаачлан Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, Сум дундын 1-р шүүх, Захиргааны хэргийн 1-р шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран 2015 оны 5 дугаар сарын 11-нээс 16-ны өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир сумдад ажиллаж сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн болон хэсгийн төлөөлөгчийн ажлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Түүнчлэн энэ үеэр иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, прокурорын байгууллагын үйл ажиллагаа, өөрчлөлт шинэчлэлт, цаашдын бодлого зорилтын талаар мэдээлэл хийж, орон нутагт зонхилон үйлдэгддэг бусдын эд хөрөнгийг хулгайлах, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сургалт явуулсан нь иргэдээс ихээхэн талархал хүлээсэн ажил болжээ.