Улаанбаатар хотын 6 дүүргийн 14 цагдаагийн хэлтсийн Шуурхай албадын хариуцлагатай зохицуулагч нарын нэгдсэн зөвлөгөөнийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтсээс зохион байгуулж байна.
Зөвлөгөөнөөр шинээр нэвтэрч байгаа техник технологийн дэвшил, программуудын ашиглалт, цаашид шинээр нэвтэрч байгаа ажлуудын талаар хэлэлцэж, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах зорилготой юм.
Уг арга хэмжээнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, хэлтэс, тасгийн дарга нар, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн хэлтсийн дарга, удирдлагууд оролцож байна.