АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обомагийн охинтой гэрлэх хүсэлтээ Кенийн хуульч Феликс Кипроно илэрхийлсэн байна. Тэрбээр гэрлэх санал тавьж 70 хонь, 50 үхэр, 30 ямаа өгөхөд бэлэн байна хэмээн инжээ санал болгожээ.
Хуульч залуугийн мөрөөдөл бол Обомагийн 16 настай охин болох Mалиятай гэрлэх гэжээ. Тэрээр Ерөнхийлөгч Барак Обомаг Кенид айлчлан ирэх үед уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Феликс Кипроно 2008 оноос эхлэн Maлияаг сонирхож эхлэсэн бөгөөд тэр цагаас хойш өөр эмэгтэй хүнтэй болзож, хайрлахгүй гэж өөртөө амласан хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
"Магадгүй хүмүүс намайг мөнгөний төлөө үүнийг хийж байна гэж бодох вий. Түүнийг хайрлах жинхэнэ хайр маань энэ үйлдлийг хийхэд хүргэлээ" хэмээн тайлбарласан байна. Феликс Кипроно Ерөнхийлөгч Обомаг Кени улсад энэ долдугаар сард айлчлан ирэх үеэр охиноо дагуулан ирэхийг түүнд илгээсэн захидалдаа тусгасан юм байна.
Барак Обамагийн ууган охин Малия Обама 16 настай билээ.
Г.Үжин