Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж, зөвлөлийн даргаа сонголоо.
Шийдлийн Засгийн газар байгуулагдснаас хойш зөвлөл анх удаа хуралдаж байгаа бөгөөд хуралд оролцогсдын 100 хувийн саналаар ХХАА-н дэд сайд Б.Батзоригийг зөвлөлийн даргаар сонголоо.
Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөл нь ХАА-н биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл өгөх, биржийн арилжааны зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах, биржийн үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий байгууллага юм.
Сэтгэгдэл (1)