Тиймээ бид наяад оныхон. МАХ, ТАЛХ гэсэн бичиг хажуу талдаа томоор бичсэн ачааны машин ирэхийг цонхоороо харчихаад дэлгүүр лүү чавхаддаг, усны цүдгэрийн урдуур харайж сэрүүцсэн наяад оныхон.MESSENGER, YOUTUBE, TWITTER байгаагүй ч таалагдсан охиндоо бичсэн захиаг минь хүргэж өгөх найзууд байсан, хүссэн үедээ гадаад улс руу аялж чаддаггүй ч эх орныхоо цэв цэнхэр агаараар цээж дүүрэн амьсгалсан, FACEBOOK-дээ мянган найзгүй ч хөршийнхөө нэрийг мэддэг байсан ная, ерээд оныхон.Бид ийм л дурсах зүйл ихтэй он жилүүдэд сурагч, оюутан насаа үдсэн хүмүүс. Энэ бүхнийг эргэн сануулсан нэгэн үдэшлэг хоёрдох удаагаа 5 сарын 29 нд болох гэж байна.
Анх улирал тутам “CROCUS EVENT HALL”-д болохоор төлөвлөгдөж байсан ч дискочдын хүсэлтээр энэ сард дахин хийхээр зохион байгуулагчид бэлтгэл ажилдаа аль хэдийн оржээ. Өмнөх үдэшлэгийн шуугиан намжаагүй байхад дахин товлогдсон нь дунд насны дискочдын дунд ийм төрлийн арга хэмжээ ховорхон болдгийн жишээ юм. 4 сарын 24 нд “BACK TO THE 80 & 90’S DISCO CROCUS” үдэшлэгт ирсэн зочдын сэтгэгдэл өндөр байсан нь зохион байгуулагчдын хуучны дурсамж сэргээсэн доргио “NOSTALGIA” хит аянууд, уралдаант тэмцээнүүд,ХУУЧНЫ МӨНГӨӨР ҮЙЛЧИЛСЭН нь их л таалагдсан бололтой. Энэ удаа ч бас танд илүү туршлагатай хамт олон гайхалтай үдшийг бэлдэж байгаа гэнэ шүү.
Та найз нөхдийн хамт ирж, оюутан сурагч ахуй насанд тань “NOSTALGIA” хит болж байсан хамтлаг дуучдын хөгжмийн хэмнэлд дурсамж сэргээх нэгэн үдшийг НАВС ДИСКОДОЖ өнгөрүүлэхийг урьж байна. Мэргэжлийн DJ Насталжи миксүүд болон амьд хөгжмийн хамтлаг дуучид та бүхнийг 1980, 90-оноор аялуулан дурсамжийг тань сэргээх болно гэж амлаж байгаа юм. Дисконы үеэр олон сонирхолтой тэмцээн уралдаан, гэнэтийн бэлэгнүүд хүлээж байна.
Мөн хамгийн сайн 80 & 90-ээд ондоо хувирч ирсэн зочин болон хамгийн олуулаа ирсэн найз нөхөд хамт олныг шалгаруулна. Тиймээс удаан уулзаагүй АНГИЙН ХАМТ ОЛОН, байрны найзуудаа дагуулаад заавал ирээрэй.
Диско-Үдэшлэг 5 сарын 29-ны Баасан гаригт буюу өнөөдөр 19:00-00:00 цагийн хооронд сүүлийн үеийн шоу эвэнтийн цэг болсон CROCUSEVENT HALL-д болохнээ.Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77110101 дугаараас аваарай.