УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Үүний өмнө Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн 73.2 хувийн саналаар дэмжиж хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо руу шилжүүллээ.
Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхээс өмнө О.Баасанхүү гишүүн санал хэлсэн юм. Тэрбээр "Өнөөдөр үдээс хойш Дубайд үзэглэсэн Оюутолгойн төлөвлөгөөний асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс мэдээлэл авч болох уу. Уг төлөвлөгөөг Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулна гэж байсан. Гэтэл гарын үсэг зурах хугацаа нь өнгөрчихсөн. Ж.Эрдэнэбат сайд зурахгүй гэсэн байна лээ. Ингэснээр арбитрын шүүх дээр асуудал үүсч мэднэ. Тиймээс уг асуудлыг чуулганы хуралдаан дээр ярилцмаар байна" гэсэн юм.
Харин УИХ-ын дэд дарга М.Энхболд түүний асуултад хариулахдаа "Оюутолгойн төлөвлөгөөний асуудлаар нэмж мэдээлэл авах шаардлагатай гэвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлйийн хурлаар ярилцаж байж шийднэ. Хэлэлцэнэ гэвэл ирэх долоо хоногт оруулж болно. Уг асуудлаар Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн" гэсэн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)