Эцэг, эхчүүд балчир үрсээ өхөөрдөж, зарим үг, үсгийг дутуу хэлсэнээс болж хүүхдүүд таныг дуурайн шулга, дультраа болдог талаар эрдэмтэд онцолж байна. “Өнөө маргаашдаа ингэж байгаад яваандаа зүгээр болчихно” гэж бодох хэрэггүй. Ийм сэтгэхүйгээр харьцсаар энэ үйлдэл 21 хоног давтагдахад л зуршил болж эхэлдэг байна. Хүүхдийнхээ буруу дуудсан нэг үгийг нэг гэж хаялгүй дор дор нь засч хэлж өгөөд байвал богино хугацаанд зөв тод ярьдаг болох боломжтой аж. Гэтэл сүүлийн үеийн хүүхдүүдийн хэл яриа, авиа зүйн дуудлага нь асуудалтай болж байгаа нь цэвэр эцэг, эх, асран хамгаалагчдын нөлөө юм байна.
Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн дэргэдэх Мэргэжлийн ур чадварын академаас хүүхдийн хэл яриа, авиа зүйг хөгжүүлэх сургалт явуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Сургалт 5-7, 8-10 насны ангилалтай. Долоо хоногт хоёр удаа хичээллэдэг бөгөөд СУИС-ийн чадварлаг багш нар хичээл заадаг байна. Ялангуяа 5-7 насны ангид Р, Л, Ж, Ч гэх мэт гийгүүлэгч үсэг хэлж чадахгүй хүүхдүүд ирэх нь элбэг байгаа аж. Хичээл, даалгаврын дүнд тодорхой ахиц гарч байгааг багш нар онцоллоо. Ингэхдээ “Энэхүү сургалтад хамрагдсанаар эцэг эх ч, хүүхэд өөрөө ч цаашид авиа зүйн зөв дуудлагатай болох талаар мэдлэг хуримтлуулж болдог. Харин тэдний ярианы буруу зуршилтай болсон шалтгааны ихэнх нь аав ээж, ойр дотны хүмүүсийн харилцаанаас болсон байх юм. Эмчид хандах шаардлагатай хэмжээний хэл ярианы бэрхшээлтэй л биш бол хүүхэдтэйгээ та бага гэж эрхлүүлэлгүй цэвэр тод дуудлагаар ярилцаж байгаарай. Хүүхэд тань өөртэй нь харилцаж байгаа хүнээс л хэл ярианы авиагаа сурдаг болохоор өхөөрдөж байна гээд гийгүүлэгч дутуу яриад байвал тэр чигээр нь хүлээгээд авчихдаг аюултай” гэж сануулав. Хоёр сарын өмнөөс эхэлсэн Хүүхдийн хэл яриа хөгжүүлэх дээрх сургалтыг маш олон хүүхэд сурч төгсчээ. Сургалтын үр дүнд эцэг, эхчүүд сэтгэл ханамжтай байсан юм. Мөн эднийх авиа зүйн буруу зуршилтай, гийгүүлэгч үсгээ буруу буюу дутуу хэлдэг, олон үсэг хэлж чаддаггүй зэрэг хэл ярианы бэрхшээлтэй цөөнгүй хүүхдийн эцэг, эхчүүдийн хүсэлтийн дагуу ганцаарчилсан сургалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Сургалтын хөтөлбөрөө бүрэн боловсруулж дууссан бөгөөд шинэ элсэлтийн бүртгэл явагдаж байгаа юм байна.
Таны хүүхэд Мэргэжлийн ур чадварын академд суралцсанаар хэл яриа, авиа зүйн нь хөгжөөд зогсохгүй өөрийгөө илэрхийлж сурахаас гадна, хүнтэй чөлөөтэй харилцаж чаддаг, итгэлтэй нэгэн болох юм байна. Сургалт Гранд плаза төвийн VII давхарт байрладаг бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1892 утсаар холбогдон аваарай. Сонирхуулахад, эх үрсийн баярыг тохиолдуулан 8-10 насны сургалтдаа 10 хувийн хямдрал зарлажээ.