УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ганбат “Одоогийн байдлаар Монгол улсад нийт хэдэн прокурор байгаа вэ. Мөн боловсролын түвшин ямар байгаа вэ” гэсэн юм.
Харин түүний Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хариулахдаа “Улсын хэмжээнд 460 гаруй прокурор байгаа. Энэ хууль батлагдсанаар прокурорын ачаалал нэмэгдэнэ. Тэгэхээр тэдний цалин хангамж, нийгмийн дэмжлэгийг сайн үзүүлэх хэрэгтэй болно. Гэмт хэргээс бусад зөрчлийг прокурор хянахгүй болно”.
Т.Энхэлээ