Сүүлийн үед автомашин үйлдвэрлэгч дэлхийн томоохон корпорациуд машинуудаа эргүүлэн татах явдал ихэссэн. Тэгвэл гурван үйлдвэрлэгч аваарын уут нь алдаатай хийгдсэн машинуудаа эргүүлэн татах болсон тухайгаа мэдээллээ. Зарим нь буцаан засах машиныхаа тоог нэмснээ зарласан байна.
Тодруулбал, “Fiat Chrysler”, “Honda” болон “BMW” корпорациуд аваарын уут нь алдаатай хийгдсэн машинуудаа эргүүлэн татахаа мэдэгдлээ. Томоохон үйлдвэрлэгчид нийтдээ 53 сая машин эргүүлэн татах аж. Эдгээрийн 34 сая нь АНУ-ын худалдан авагчдын машинууд гэнэ.
Аваарын уут нь алдаатай үйлдвэрлэгдсэн учраас гацаж шаардлагатай үед гарч ирэхгүй байх эсвэл дэлбэрэх аюултай хэмээн компаниуд мэдээлжээ. “Honda”-гийн машины аваарын дэр дэлбэрсний улмаас зургаан хэрэглэгч амиа алдсаны дараа үйлдвэрлэгчид машинуудаа эргүүлэн татаж эхэлсэн юм.
2008 оноос хойш “Honda” корпораци дэлхий даяар 20 гаруй сая машинаа эргүүлэн татсан билээ. Эдгээр компаниудын мэдэгдлийн өмнө Японы “Таката” групп 5.22 сая машинаа мөн энэ шатгаанаар эргүүлэн татахаа мэдэгдсэн байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)