Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу хүний цогцос гаргахыг завдсан гэх хэргийг бид мэдээлсэн. Мөн цогцосыг шинжилж хэн болохыг нь тогтоогоод байгаа. Тодруулбал, Эрдэнэт хотод амьдардаг 59 настай иргэн Х байжээ.
Уг хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус хэрэгт Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Төмөр замын цагдаагийн хэлтэст хэрэгт нь Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Шүүх шинжилгээний хүрээлэнгийн задлан шинжилгээ хийсэн урьдчилсан дүгнэлтээр тухайн иргэн гадны нөлөөгүй нас барсан болох нь тогтоогджээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)