ОХУ-ын Ерөнхийлөгч Вламдимир Путин ажиллагааны үеэр амиа алдсан цэргийн албан хаагчдын үхлийн тухайн мэдээллийг ТӨРИЙН НУУЦАД хамруулсан талаар “Japan today” сайт мэдээллээ.
Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт мэдээлэхдээ “Тайван цаг үед тусгай ажиллагаанд оролцож байхдаа амиа алдсан цэргийн үхлийн тухай мэдээллийг дэлгэхийг хориглоно” хэмээн сонордуулжээ. Тэрээр ийм мэдээллийг төрийн нууц хэмээх ангилалд оруулсныг тэмдэглээд, нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан байна.
Энэхүү шийдвэрийг барууны хэвлэлүүдэд Москва Украины мөргөлдөөнд шууд оролцож буйгаа нуухыг хичээж байна хэмээн мэдээлж байгаа юм.
Тайван цагт тусгай ажиллагааны үеэр амиа алдсан цэргүүдийн тоо, үхлийн шалтгааныг төрийн нууцад оруулах гол шалтгаан нь Украины хямрал хэмээн Пентагон үзэж байгаа аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)