Сүүлийн арваад хоног Энэтхэгт хэт халуун шатаж байгаагаас амиа алдагсдын тоо 1400 даваад байна.
Нийслэл Делид гэхэд л цаг агаар 45.5 хэмийн халуун байгаа аж. Тус улсын баруун хойд хэсгийн Андхра-Прадеш мужид байдал бүр хүндэрч 50-иас дээш насныхан, байнга гадаа ажиллагсад хэт халууны золиос болж байна гэж Энэтхэгийн Байгалийн гамшгийн эрсдэлтэй тэмцэх албанаас мэдээллээ. Нийт амиа алдагсдын 1020 нь тус мужийн иргэд байжээ.
Гамшиг болсон мужуудын засаг захиргаа хүмүүст онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг зөвлөж байна.
Жилийн яг өдийд Энэтхэгийн ихэнх газар нутагт 40 хэмээс хэтэрсэн халуун болдог бөгөөд бүс нутгийн байдлаас хамаарч З-6 сарын хооронд үргэлжилдэг аж. Дараа нь залгуулаад борооны улирал эхэлнэ. Хамгийн хуурай, халуун өдрүүд дөрөв, тавдугаар сард болдог юм байна.
Г.Үжин