Ардчилсан намыг Шинэчлэх хөдөлгөөнийхөн хоёр өдрийн өмнө намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Тэд шаардлагадаа, намынхаа ҮЗХ-г яаралтай хуралдуулах болон дүрмээ шинэчлэхийг уриалсан байсан юм.
Тэгвэл тус шаардлагын хүрээнд АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр тус хөдөлгөөний зохицуулагч нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Л.Эрхэмбаяр ҮЗХ болон намын Их хурлыг хуралдуулах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Харин АН-ыг Шинэчлэх хөдөлгөөнийхны хувьд тавьсан шаардлагынхаа хүрээнд намын даргатайгаа уулзах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Мөн анхан болон дунд шатны гишүүдтэйгээ уулзаж намын дүрмийг шинэчлэх ажлаа тууштай үргэлжлүүлэх тухайгаа хариу мэдэгдсэн байна.
Уулзалтаас ямар нэг үр дүн гарсангүй гэж тус хөдөлгөөнийхөн үзэж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)