ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САР САЛХИНЫ ЭХ ОДТОЙ, УЛААН МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2015.5.30, Бямба гараг
Наран ургах шингэх: 05.15-20.45
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.