Уул уурхайн салбарт хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2015 оны 4-р сарын 24-нд “Эрдэнэс Монгол” ХХК болон ШУТИС-ийн ГУУС гарын үсэг зурсан билээ.
Энэхүү хамтын ажиллагааны эхлэлийг тавьж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан ирэх мягмар гарагт буюу 2015 оны 6-р сарын 2-ны 10.00 цагаас Геологи уул уурхайн сургуулийн оюутнуудад “Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал” сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлэх юм.
Ярилцлагын үеэр геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр амжилттай сайн суралцаж буй 6 оюутанг "Эрдэнэс Монгол” ХХК-д мэргэжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийх, мөн дадлагажих зардлыг олгох эрхээр урамшуулахаар болсон байна.