24tsag.mn сайт жүжигчин, загвар өмсөгч, Монголын энэ үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Д.Пүрэвсүрэнгийн тухай топ 24 баримтыг хүргэж байна.
1. Дарьбазарын Пүрэвсүрэн тавдугаар сарын 30-нд төрсөн. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн.
2. Анх "Найм дахь" гариг хамтлагийн 10 жилийн дурсамж дууны клипэнд гэнэн хонгор охины дүрээр үзэгчдийн танил болж байв.
3. Клипэнд тоглосныхоо дараа алтны магнат Ц.Мянганбаярын хараанд өртөж, 19-хөн насандаа түүнтэй дотно холбогдож байжээ.
4. Удалгүй тэд Мөнхжин хэмээх охинтой болж, охин нь өдгөө хоёрдугаар ангид сурч байгаа юм.
5. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжилсэнгүй, дуулиан шуугиантайгаар хоёр тийш болсон юм.
6. Салсныхаа дараа “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр Д.Пүрэвсүрэнд гурван өрөө байр авч өгсөн гэдэг.
7. Тэрбээр “Гоёл” наадмын топоор шалгарч, тус компанийн нүүр царай болсноор амжилтын од нь улам гялалзах болсон юм.
8. Удалгүй мэргэжлээрээ ажиллахыг илүүд үзэж “Хувьсал” продакшны жүжигчнээр ажиллаж эхэлсэн.
9. Д.Пүрэвсүрэн анхны нөхрөөсөө салсны дараа “Хувьсал” продакшны жүжигчин, их сургуулийн найз Б.Одбаяртай нэр холбогдоод авсан билээ.
10. Загвар өмсөхийн хажуугаар кино ертөнцөд хүчээ үзэн “Боолын гэрээ”, “Мөнгөний гахай”, “Гэр”, “Цасан охин”, “Амьдрал төсөл” зэрэг кинонд чамгүй сайн тоглож, үзэгчдийн сайшаалыг хүртэж байв.
11. Мөн “Монгол контент” компанитай гэрээ байгуулан, бүрэн хэмжээний эротик зураг авахуулсан нь нэг хэсэгтээ шуугиан тарьсан юм.
12. Тэрбээр "Хар хорин" захын боссын хүү П.Цэгцбаатартай үерхэж байв.
13. Тэдний харилцаа хөндийрч эхэлсний дараа "SS" клубын орчимд тааралдаж, П.Цэгцбаатар түүнийг үгийн зөрүүгүй шахам чирч гулдран, хамт явсан хүмүүсээс нь холдуулан машины зогсоол дээр зодсон гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байлаа.
14. Дээрх хэрэг явдлаас болж П.Цэгцбаатарыг шүүхэд өгч, салж байжээ.
15. Түүний дараа жүжигчин Эби буюу Т.Эрдэнэбилэгтэй нэр холбогдож байв. Тэдний тухайд “Залуу насаа задгай мөнгө шиг үрж яваа. Нуруу туруу бие хаагаараа хэн хэндээ гологдохооргүй хосууд нуур нугас шиг ижилдэн явна” хэмээн хэвлэлээр бичиж байжээ.
16. “MN-25” дугаар телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцоод удалгүй нас барсан Тунгалаг гэгч эмэгтэйн талаар кино хийхийн тулд Тунгалагийн дүрд Д.Пүрэвсүрэнг тоглуулахаар санал тавьж байв.
17. Он гарсаар түүний тухай бас нэгэн сенсаци зарим сайтаар цацагдсан нь түүнийг хар тамхи хэрэглэдэг гэх мэдээлэл байлаа. Гэсэн ч энэ нь нотлогдоогүй.
18. Үүний дараахан “Миний уурыг хамгийн их хүргэдэг зүйл бол хүмүүс намайг харсан юм шиг ярьж, бичдэг. Миний юу хийж, идэж ууж, хэнтэй уулзаж байгааг харсан юм шиг бичдэг нь гайхалтай санагдаад байдаг юм” хэмээн ярилцлага өгч байжээ.
19. Тэрбээр одоо “ Xanadu Mines” нэртэй уул уурхайн компаниын захирал Ганбаяр гэх 40 эргэм насны залуутай ханилжээ. Анхны нөхөр Ц.Мянганбаяр нь мөн л Монголын уул уурхайн магнатуудын нэг билээ.
20. Ц.Пүрэвсүрэн жирэмсэн болсон учраас ажлаасаа хөндийрөөд байгаа гэнэ. Энэ талаараа нэгэн сайтад ярилцлага өгсөн байна.
21. Тэд саяхан хоёр тэрбумаар тансаг хаус бариулах захиалга өгчээ.
22. Тэрбээр “facebook” хуудсынхаа найзуудад их нээлттэй ханддаг бөгөөд “facebook”-ээрээ дамжуулан охидод заавар зөвлөгөө өгдөг байна.
23. Хамгийн сүүлд өөрийн “facebook” хуудсандаа жирэмсэн зургаа нийтэлсэн байна. Түүний энэхүү зургийн доор фенүүд нь маш олон сэтгэгдэл бичжээ.
24. Жүжигчин, загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн одоо Lexus 570 маркийн жийпээр гангарч байгаа.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (17)