Герман тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч BMW компани энэ онд хэрэглэгчиддээ зориулан 1970 оны 3,0 CSL автомашины шинэчилсэн загварыг танилцуулав.
Энэ нь тус компаний 2015 оны хамгийн том төсөл аж. Жил бүрийн уламжлалт Concorso d’Eleganza Villa d’Este тусгай үйл ажиллагааны үеэр компани Италийн автомашины зах зээлд хөл тавьсны дурсгал болгон халуун оронд зориулсан гайхалтай төмөр хүлгүүдээ дэлгэсэн юм.
Харин энэ сарын 22-нд үүдээ нээсэн тусгай үйл ажиллагаанд компани 1970 онд эд тренд болж байсан онгоц загварын BMW 3.0CSL-ыг олны өмнө танилцуулсан юм.
Автомашины түүхэн хөгжлийн илэрхийлэл болсныг нь үнэлж 2015 оны хамгийн онцлох төмөр хүлгүүдийн нэгийг түүгээр нэрлэж болно.
Мөн BMW 3.0CSL-ийг дэлхийн анхны урлагийн бүтээл төмөр хүлэг гэж нэрлэж болох аж.
1975 онд АНУ-ын зураач Александр Калдер уг автомашинд Энди Вархол, Фрэнк Стелла, рой Личенштэйн нарын зургийг мөнхлөхийг хүссэн байдаг.
Харин үүний дүнд энэ онд эдгээр шилдэг зураачдын бүтээл шингэсэн ховор төмөр хүлгүүд дахин амилсан байгаа юм. Гэхдээ компаний зүгээс түүхээ хадгалсан загварыг нь батмобайльд шилжүүлжээ.