Хятадын зах зээлд хориглоод байгаа хийлдэг бөмбөг манай улсад маш их хэмжээгээр орж ирж худалдаалагдаж байна.
Хэдийгээр мэргэжлийн байгууллагуудаас хориглож байгаа ч тус бөмбөлөгийг худалдаа эрхлэгчид борлуулсаар байгаа юм. Энэхүү тоглоом нь азотын хийгээр хийлэгддэг тул маш хурдан дэсэрч дэлбэрдэг аж.
Азотын хийгээр хийлэгдсэн өнгө алаглам, хүүхдийн хүсэл сонирхолыг төрүүлэхүйц энэхүү бөмбөлөг нь тоглоом бус аюул гэдгийг эцэг эхчүүд анхаарч хүүхэддээ худалдан авч өгөхгүй байхыг Мэргэжлийн байгуулагууд анхааруулж байна.
Өмнөх жилүүдэд баярын өдрөөр энэхүү бөмбөлөг дэлбэрч бага насны хүүхэд түлэгдэж байсан гашуун түүх байдаг юм.