Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хойшлуулахын анхаарууллаа. Учир нь улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдсээр байгаа юм.
Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 9655 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Өвчний дэгдэлт өдөр бүр нэмэгдсээр байгаа бөгөөд нийт сэжигтэй тохиолдлын 90 орчим хувь нь 9 сараас доош насны хүүхдүүд байсан.
Харин өдгөө 15-24 насны оюутан, сурагчид өвчлөх болжээ. Тиймээс олон нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байх, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хойшлуулахыг Эрүүл мэндийн яам, НЭМХ-ээс анхааруулав. Түүнчлэн дархлаажуулатын хугацааг ч мөн сунгасан байна.