Олон улсын дуурийн дуулаачийн "Baikal competition opera 2015" уралдаанд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлжээ.
Энэхүү уралдаан нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг дуурийн дуучдын хоолойн цараа сорьдог томоохон уралдаан юм.
Дашрамд сонирхуулахад Олон улсын дуурийн тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгаж яваа гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өнгөрөгч онд ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын 3-р уралдаанд амжилттай оролцож, 1600 гаруй дуучинтай өрсөлдөж Гран-при шагнал хүртэж байсан.
Мөн Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж байсан юм.