Хэтэрхий хөөрхөн, халуухан бүсгүйчүүдийг хармагцаа л духан дээр нь “найз залуутай” гэсэн лоозонг бид өөрсдөө аваачаад тавьчихдаг. Гэвч яг үнэндээ тийм биш буюу тэд ганц бие байх тохиолдол цөөнгүй.
Биднийхээр бол тийм бүсгүйчүүдийг эрчүүд тоохгүй байх (түүнд эрчүүд олдохгүй байх) ямар ч шалтгаан байхгүй. Харин ч түүнтэй хамт байхдаа дуртай байхгүй гэж үү? Гэхдээ л үерхэх бүсгүйгээрээ сонгоё гэхэд нэг л болж өгөхгүй, итгэл төрдөггүй (тэр бүсгүйд эсвэл өөртөө аль нь ч байж болно) юм болов уу? Ер нь бол халуухан бүсгүйчүүдийг хаа явсан газар эрчүүд хүрээлж байх нь ойлгомжтой. Харин тэд зүгээр л тогтддоггүй эсвэл тогтоодоггүй байх... Тэдний ганц бие байгаагийн жинхэнэ шалтгаан нь юу юм бол?
Тэдний ихэнх нь хайр дурлалын харилцаанд хэцүү дурсамж ихтэй байдгаас хоргоосон эрчүүдийг өөрт нь чин сэтгэлээсээ хандаж байгаа гэдэгт итгэдэггүй. Энэ нь залуу, бүсгүй хоёрын хэнийх нь ч буруу биш л дээ. Гэхдээ л тэд хэтэрхий хөөрхөн бас халуухан болохоороо өөрийн мэдэлгүй л ийм болчихсон. Иймээс эрчүүдийн өөрийг нь эргүүлж байгаа жинхэнэ шалтгаанд байнга эргэлздэг. Нэг үгээр хэлбэл, дэргэд нь суугаа залууг адгийн новш байх вий гэж эмээж байдаг гэсэн үг.
Үүнээс болж залуугаа жинхэнэ төрхөө ил гаргахыг нь хүлээж, байнга амдаж суудаг. Ямар нэг сэжигтэй зүйл гаргав уу үгүй юу “Чамайг ийм гэдгийг чинь мэдээд байсан юм аа” хэмээн өөртөө батласаар гарч оддог.
Өөрсдийгөө оронд нь тавиад үзье л дээ. Хаа нэг газар бүсгүйчүүд бид нэгэн халуухан залуутай танилцлаа гэж бодъё. Бидэнд төрөх хамгийн эхний бодол бол “Ямар сайхан залуу вэ?”. Харин хоёр дахь нь “Заза энэ залуу ч загвар өмсдөг, өндөр гуалиг, гоё бүсгүйчүүдтэй л уулздаг биз дээ. Намайг тоохгүй байх.” гэх маягтай байдаг тийм үү? Ингээд түүнтэй хамт байна гэсэн хий төсөөлөл маань хүртэл биднийг өөртөө итгэх итгэлгүй болгож орхидог.
Халуухан бүсгүйчүүдэд ч бас яг ийм зүйл тохиолддог. Хэрвээ тэр найз залуутай юм бол түүнтэй яриа өрнүүлэх гэж цаг заваа барах ямар хэрэг байгаа гэж?
Тэд ганц бие байхдаа өөртөө итгэлтэй харагддаг ч нийгмийн үзэл бодол, шүүмжлэлтэй хандлагуудад тун мэдрэмтгий байдаг. Зүрхэндээ эр хүнгүй байсан ч зүгээр гэж мэдэрдэг хэрнээ хүн бүрээс “Яагаад? Яагаад хүнтэй уулзахгүй, үерхэхгүй байгаа юм бэ?” гэсэн асуулт сонссоор өөртөө итгэлгүй болж, өөрийгөө сайхан гэж бодох бодол нь унтарч байдаг. Нөгөө талаар асуулт бүрийн хариуд өөрийгөө зүв зүгээр байгаа, аз жаргалтай байгаагаар харуулах гэж санаатай юм шиг хэрнээ санаандгүйгээр эрчүүдийг түлхэж эхэлнэ.
Яг үнэндээ үнэхээр зэвүү хүрмээр л дээ. Хэрвээ чиний найз яг ийм бүсгүй бол чи сайн мэдэж байгаа байх. Тэд “Залуус надаас секс л хүсдэг. Өөр юу ч биш” гэж үргэлж биш юмаа гэхэд нэг удаа ч болов гомдоллож байсан л байж таараа.
Гэвч тийм байдаг нь үнэн. Хэрвээ хэн нэг залуу дэргэдээ байгаа халуухан бүсгүйтэй унтахыг л хүсч байгаа бол зорилгоос нь бусад зүйл түүнд огт падгүй. Энэ нь бүсгүйчүүдийг маань ямар ихээр гомдоодог гээ. Бас хөндлөнгийн хүмүүс маш ихээр “Чи ийм хөөрхөн юм чинь, боловсрол муутай эсвэл ухаангүй тэнэг байх” гэсэн байдлаар тэдэнтэй харьцдаг.
Гэхдээ энэ хандлагатай чимээгүй тэмцэл өрнүүлсээр байгаа зөндөө олон ухаалаг үзэсгэлэнтэй бүсгүйчүүд бий л дээ.
Энэ магадгүй наснаас шалтгаалах байх. Гэхдээ л ямар ч үзэсгэлэнтэй бүсгүйтэй харьцаж чадна гэж өөртөө итгэсэн залуус ихэвчлэн хөнгөмсөг төрлийнх байдаг.
Харин сайн залуус нэг бол найз бүсгүй, эхнэртэй эсвэл халуухан бүсгүйд маань дурласан ч хүрч чадахааргүй шахуу өөртөө итгэлгүй байдаг. Энэ л халуухан ганц бие бүсгүйчүүдийн сонголт "адгийн новшнууд" байдгийн шалтгаан юм даа. Угаас өөр сонголт байхгүй байгаагаас хойш яалтай билээ.
Халуухан бүсгүйчүүд тэр чигтээ оньсого л гэсэн үг. Тийм болохоор чамтай яаж харьцах, яах ёстойгоо залуус мэддэггүй. Залуус "Хэрвээ чи халуухан ганц бие бүсгүйтэй болзож эхэлвэл зүрх чинь л шархлаад л дуусна бас түүний өмнөх найз залуучууд нь бүгд эсвэл ядаж нэг нь “галзуу” байгаа" гэж боддог.
Мөн тэнэг, эдийн шуналтай байх гэж бодно. Тэгээд ч зогсохгүй ганц бие байгаагийнх нь шалтгааныг “Өөрт нь ямар нэг асуудал байдаг л байх” гэж тайлбарладаг. Энэ мэтээр хүн бүрт ямар нэг таамаг бий ч, үнэн эсэхийг нь шалгаж үзэх зоригтон байдаггүй.
Тэд өөрт нь ямар түвшний хүн тохирохыг сайн мэддэг бөгөөд үүндээ үнэнч байхаас огт айдаггүй. Үзэсгэлэнтэй ганц бие бүсгүйчүүд ганцаараа гарч хөгжилдөхөөс, гэрт нь хүлээж байгаа хэн нэгэн байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс ч айхгүй. Тэд хэн нэг буруу залуутай цагийг өнгөрөөх нь төгс нэгэнтэй учрахын өмнөх хичээл гэдгийг ч мэддэг. Тийм болохоор хүлээсээр л байдаг. Тийм болохоор ийм эмэгтэйд жинхнээсээ дурласан эрд "зориг гарга" л гэж зөвлөх байна даа.
Сэтгэгдэл (5)