Бурхан багшийн их дүйчэн өдрийг ОУ-ын хэмжээнд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх НҮБ-ын Ерөнхий чуулганы тогтоолын дагуу "Бурхан багшийн их дүйчэн" өдөрт зориулсан хүндэтгэлийн парадыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Уг парад нь 15 цагт Чингисийн талбайгаас хөдөллөө. Бурханы шашны шавь нар оролцож буй парад /Чингисийн талбай-Гандан хийд гэсэн маршрутаар/ төв замаар жагсах юм байна. Бурханы шашинтай олон оронд уг жагсаалыг зохион байгуулдаг бөгөөд өөрийн эх орондоо болж буй жилд ганц зохиогддог хүндэтгэлийн жагсаалдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
Г.Үжин