Монгол бөхийн түүхэн дэх арван засагын наадамыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Дүнжингарав дэвжээний 5- жилийн ойд зориулсан “Чингэлтэй хайрхан”-ы хишиг улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2015 оны 6-р сарын 7-ны 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж байгаа шилдэг хүчтэнүүдийн ширүүн өрсөлдөөнийг эрхэм үзэгчид та бүхэн морилон ирж үзээрэй. Бөх үзэгчдээс хагас саятан 2-ийг азтай үзэгч 2-ийг тус тус тодруулах юм байна.
Г.Үжин