Нийгэмд зөв сэтгэлгээг бий болгох зорилгоор залуу үеийнхний зөв хандалгыг бий болгох хөдөлгөөн болох "Хайр бол ..." ТББ 2000 гаруй хүүхдийг баярлуулахаар бэлдэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлогддог ажиллаж хөдөлмөрлөх чадвартай нийгмийн идэвхи сайтай иргэдийг нийгэмд байр сууриа олоход нь дэмжиж ажиллах мөн тэдгээр хүмүүст туслах хүсэл эрмэлзлэлтэй иргэдийг нэгтгэх зорилготой холбооныхон өнөөдөр хүүхэд олноор цугласан газруудад зочлон гарын бэлгээ тараах аж.
Г.Үжин