Өнөөдөр Чингисийн талбайд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ болох тул талбайн зүүн болон баруун талын замын хөдөлгөөнийг 11.00-14.00 цагийн хооронд хязгаарлана.
Мөн Чингисийн талбайн ойролцоох төлбөртэй зогсоолуудаар иргэдэд үнэгүй үйлчлүүлэх юм. Тухайлбал, Хангарьд ордны зогсоол, Спортын төв ордны зогсоолд эцэг, эхчүүд машинаа үнэ төлбөргүй байрлуулж болно хэмээн Нийслэлийн ЗЦГ-аас мэдээллээ.