Солонгосын ЭСЯ-аас БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан “Солонгос-Монголын найрамдлын сар” аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд “La Traviata” дуурь солонгос найруулагчийн найруулснаар тайзнаа амилсан болон өнгөрөгч сарын 29-31-ны өдрүүдэд Тэнгис кино театрт “Солонгосын кино өдөрлөг” зохион байгуулагдлаа. Кино өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд БНСУ-аас Монгол улсад Суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун болон Монгол Улсын БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга нар оролцов. Мөн нэрт кино найруулагч Юн Жэ Гюнь найруулагчийн “Эцэгтээ зориулсан шүлэг” кино Тэнгис кион театрын дэлгэцнээ үнэ төлбөргүйгээр гарав. Энэ ням гаригт Солонгосын ЭСЯ-аас солонгос хоол хийх үзүүлбэр болон үзэсгэлэн худалдааг зохион байгуулах аж. Үзэсгэлэн худалдаанаас олсон ашиг буяны үйлсэд зориулагдана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм. Үүнээс гадна ирэх долоо хоногийн бямба гаригт Солонгос, Монголын оддын хамтарсан K-pop тогтолт болно.
Т.Сар
Сэтгэгдэл (1)