УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн боловсруулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөлд нийт 17 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Тэрбээр Дубайд хийгдсэн Оюутолгойн гэрээг хууль зөрчсөн хэмээн үзэж Ерөнхий сайдыг огцруулахаар санаачилсан юм. Түүнээс гадна Г.Уянга, Л.Цог, Ц.Даваасүрэн нарын гишүүд ч мөн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл боловсруулан гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа билээ. Тэдний боловсруулсан тогтоолын төсөлд хэдэн гишүүн гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй байгаа ч О.Баасанхүүгийн цуглуулж буй гарын үсэгт 17 биш 8 гишүүн гарын үсэг зурсан гэж эх сурвалж мэдээлж байна. Харин өөрөө 15 гишүүн гарын үсэг зурсан хэмээн ярьж байна. Тэгэхээр аль нь үнэн ярьж байгаа эсэх нь олон нийтэд эргэлзээ төрүүлж эхэллээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)