Олон зуун хүнийг тээвэрлэж явсан усан онгоц Хятадад осолдсон тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тодруулбал, 450 гаруй зорчигчтой усан онгоц Өмнөд Хятадын Яаньце мөрөнд живсэн байна. Хятадын холбогдох албаныхны мэдээлснээр онгоц Яаньце мөрөнд далайн шуурганд баригдсан улмаас ийнхүү осолджээ.
Хятадын Ерөнхий сайд Ли Көцянь Онцгой байдлын газарт аврах ажиллагааг зохион байгуулахыг үүрэгдсэн бөгөөд энэхүү хэргийн газарт очихоор замдаа гарсан гэлээ.
“Сяньхуа” агентлагийн мэдээлснээр аврах багийнхан одоогоор ердөө найман хүнийг аварсан байна.
Онгоц зүүн Нинжаниас Чонжинь хүрэхээр явж байжээ. Албаныхны мэдээлснээр онгоцонд 405 хятад зорчигч болон аялалын багийн 47 ажилтан явж байжээ.
Аврагдсан найман хүний дунд онгоцны ахмад болон ахлах инженер байсан бөгөөд хар шуурганд цохигдсоны улмаас шууд живсэн хэмээн ярьсан байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)