Палестин хэмээх улс байгуулах шаарддага байгааг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хүлээн зөвшөөрч, энэ асуудлаарх яриа хөөрөөгөө сэргээхийг палестинчуудэд уриалжээ. Тэрбээр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайертай уулзсаныхаа дараа ийн мэдэгдлээ.
Биньямин Нетаньяху хэлэхдээ “Европт оршдог Израиль улс хүлээн зөвшөөрсөн цэрэггүй Палестин улсыг байгуулж хоёр улс, ард түмний үзэл санааг хэрэгжүүлэх нь удаан хугацаанд энх тайван байдлыг тогтоох цорын ганц зам гэдэгт би урьдын адил эргэлзэхгүй байна” гэжээ.
Израилийг хууль ёсных биш гэж үзэхээ больж, элдэв нөхцөл, шаардлага тавилгүйгээр хэлэлцээр хий гэж палестинчуудэд хэлээрэй хэмээн Штайнмайераас Израи-лийн Ерөнхий сайд хүссэн байна.
Палестин улсыг 1988 онд тунхагласан бөгөөд Иордан голын баруун эрэг, Газын зурвас түүний нутаг дэвсгэрт хамаарагддаг юм. Палестиныг тусгаар улс хэмээн дэлхийн 135 орон хүлээн зөвшөөрөөд буй. Палестины газар нутгийн үлэмж хэсэг нь Израилийн хяналтад байдаг юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)