Сүүлийн үед залуус маань өөрийгөө хөгжүүлж, бие галбир, эрүүл мэнддээ анхаарал хандуулах болсоныг уншигч та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
Зугаа цэнгэл, баар цэнгээний газарт цагийг өнгөрөөхөөс илүү спортоор хичээллэж, уралдаан тэмцээнд хамрагдах залуусын хүрээ тэлж байгаа энэ цаг үед 24tsag.mn сайтаас нэгэн таатай мэдээллийг хүргэж байна.
Шинэ орчин, шинэлэг маркетинг өөртөө төвлөрүүлсэн “California fitness center”-ийн хамт олон эрч хүчтэй, өөрийгөө өөрчлөх сонирхолтой залуусын дунд уралдаан зарласан байна.
Уралдаанд оролцсоноор та өөртөө шинэ өөрчлөлт, сэтгэл ханамжийг авахаас гадна шилдэг оролцогч болох бүрэн боломжтой гэдгийг энд онцох нь зүйтэй биз ээ.
Тус фитнесс клубээс зуны хамгийн күүл, фэйсбүүк зургийн уралдааныг фитнесс сонирхогч охид залуучуудынхаа дунд зарласан байгаа. Энэхүү уралдаанд та "BEFORE & AFTER" зургаа илгээж оролцох боломжтой. Зургийг Facebook Message болон californiamgl@gmail.com хаягаар 6 сарын 25 хүртэл хүлээх авах юм.
Уралдааны хугацаа хараахан болоогүй учир та амжиж хамрагдаарай.
Хамгийн сонирхолтой нь өөртэй итгэлтэй, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой ЗАЛУУ&БҮСГҮЙ та уг уралдаанд хамгийн их LIKE&SHARE цуглуулсанаар шилдэг оролцогч болох боломжтой юм. Топ зургийн эзнийг 6 сарын 26-нд шалгаруулна.
24tsag.mn