Парис хотын эрх баригчид нийслэлийн томоохон гүүрнүүдээс хайртай хосуудын зүүсэн олон зуун сая хайрын цоожийг буулгах тушаал гаргажээ. Тиймээс өчигдрөөс эхлэн гүүрнүүдээс цоожнуудыг буулгах ажил үргэлжилж байна.
Сүүлийн жилүүдэд нутгийн оршин суугчдаас гадна жуулчид “Pont des Arts” буюу урлагийн гүүрэн дээр хайртаасаа салахгүйн баталгаа болсон цоожоо түгжчихээд түлхүүрийг нь Сена гол руу шиддэг уламжлал тогтоод байгаа юм.
Гэвч олон тооны цоож зүүснээс болж гүүрнүүд нурж, хагарч эхэлсэн учраас хураах тушаал гаргасан аж.
Эрх баригчдын мэдээлснээр ойрын өдрүүдэд нийтдаа 45 тонн хүрэх нэг сая орчим цоожийг буулгах юм байна. Түүнчлэн цаашид гүүрнээс цоож зүүхийг хориглох асуудал яригдаж байна.
Италийн Венец алдарт Риалто гүүрнээс хайрын цоож зүүхийг хориглосон бол өнгөрсөн жил Нью-Йорк Брүүклиний гүүрнээс хайрын цоожуудыг харуух аянг өрнүүлсэн юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)