Зуслангийн замыг засах ажил энэ долоо хоногт эхэлнэ гэж албаныхан мэдээллээ. Тодруулбал, Дамбадаржаагийн уулзвар, Шарга морьтын төмөр бетон гүүр, Хандгайт чиглэлийн 16.3 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг энэ долоо хоногт багтаан эхлүүлэх юм байна. Энэ чиглэлийн бүтээн байгуулалтаар дээрх замуудыг гурван эгнээтэй болгох аж. Түүнчлэн нэг талд нь хоёр метрийн өргөнтэй дугуйн зам, 1.5 метр явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ. Харин Шаргаморьтоос Хандгайт хүртэлх замын зорчих хэсэг долоон метрийн өргөнтэй болох юм байна. Засварын хугацаанд түр зам гаргаж автобус явуулан иргэдэд үйлчлэх аж.
Т.Сар
Сэтгэгдэл (1)