Даваа гарагийн шөнө Хятадын Шар мөрөнд усан онгоц осолдож живсэн тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл аврах багийнхан хөлөгт зорчиж явсан 458 хүнээс ердөө 15-ыг нь аварсан байна.
Осол гарснаас хойш олон цаг өнгөрснө тул үлдсэн хүмүүсийг живж амиа алдсан хэмээн тооцож байна. Гэхдээ ослын газар нийт 50 хөнгөн онгоц, 3000 орчим аврагч усанд живсэн зорчигчдыг хайж байна.
Аврагдсан 15 хүний дотор хөлгийн ахмад байгаа билээ. Хөлгийн ахмадыг ослын үеэр хөлөг онгоцоо орхисны нь төлөө баривчилсан байна. Хэрэв хөлгийн ахмад хүмүүсийг аюул дунд орхиж амиа хоохойлсон нь нотлогдвол түүнд цаазаар авах ял оноох нь тодорхой гэлээ.
15 метрийн гүнд хэвтэж байгаа онгоцноос одоогоор таван хүний цогцос олдоод байна. Энэ тоо 400 гаруй болж нэмэгдэх магадал тун өндөр байгааг аврах багийнхан хэлсэн байна.
Зорчигчдын ихэнх нь 50-иас дээш насны, живж байгаа хөлгөөс гараад сэлээд эрэг хүрчихэж чадахгүй хижээнл насныхан байсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Түүнчлэн "Жэньминь жибао" сонин хөлгийг хар салхинд цохигдсоны дараа ердөө хоёрхон минутад живсэн гэж бичжээ.
Шар мөрөнд живээд байгаа аяллын хөлөг нь 11 метр өргөн, 76,5 метр урттай юм байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)