“Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй энэ сарын нэгэнд зуурдаар нас баржээ.
Ч.Сүбээдэй загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч хүн бүрийн хүндэтгэлийг хүлээж, эх орныхоо нэрийг гадаадын загвар ертөнцөд цуурайтуулж явсан бөгөөд эх орондоо түр ирэхдээ ийнхүү бурханы оронд оджээ.
Дөнгөж 22 насандаа хайртай дотны хүмүүсээ орхин одсон түүний араас агентлагийнхан нь ихэд гашуудан эмгэнэж байна. Ид хийж бүтээх насандаа ийн хорвоог орхисон талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Талийгаач загвар өмсөгч С.Төгстэй багагүй хугацаанд хамт амьдарч байсан бөгөөд С.Төгс фэйсбүүк хуудаснаа “Амьдралын минь нэг хэсэг байсанд баярлалаа. Амгалан нойрсдоо...” хэмээн эмгэнэл илэрхийлжээ.
Сэтгэгдэл (22)